The Lancet Oncology хавдарын судалгааны хуудаст мэдээлснээр сүүлийн үеийн судалгаагаар өндөр хөгжилтэй орнуудад шинээр бүртгэгдсэн 481 мянган хорт хавдартай хүний бүсэлхийн тойрог их, илүүдэл жинтэй байгааг тогтоожээ. Франц дахь Хавдарын судалгааны агентлагийн багийнхны дүгнэснээр Хойд Америк болон Европын хавдартай хүмүүсийн 3 хүний бараг 2 нь илүүдэл жингээс үүдэж хавдартай болоод байгаа юм байна. Хэрэв илүүдэл жингийн асуудлыг шийдэхгүй бол ирээдүйд хавдар нэлээд хэцүү асуудлын нэг болно гэж судалгааг ахалсан эмч Melina Arnold хэлжээ. Тэд 184 орны судалгаа болон өөрсдийн агентлагийн мэдээлийн санг ашиглан судалгаа хийсэн бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэйгээр илүүдэл жингээс үүдэлтэй хавдараар өвчилж буйг тогтоосон байна. Их Британид 100 эрэгтэйн 4, 100 эмэгтэйн 9 нь илүүдэл жингээсээ болж хавар туссан гэсэн дүн гарчээ. Илүүдэл жин нь гэдэсний, нойр булчирхайн, элэгний, цөсний хүүдийн хот хавдарын шалтгаануудын нэг болдог байна.

Бие дэх өөхний эд эс нь илүүдэл дааврыг “үйлдвэрлэж” энэ нь эргээд эсийн үйл ажилллагаанд сөргөөр нөлөөлдөг ажээ.
Доктор Арнолд манай судалгаа дэлхий нийтийн асуудал болчихоод байгаа илүүдэл жингийн эсрэг хүчин зүтгэлийг нэмэх болно. 1980 оноос хойш дэлхийд таргалалт хоёр дахин нэмэгдсэн гэж хэлэв. Их Британид 10 хорт хавдарын өвчлөлийн 4 нь тамхи татах, хэтрүүлж уух,зөв хооллох, биеийн жингээ барих зэргээр амьдралын хэв маягаа өөрчилвөл урьдчилан сэргийлж болохоор байдаг аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт