Ардын жүжигчин А.Очирбатын зохиол найруулагч Э.Ёндоншаравын "Буруугүй буруутан" уянгын драмын жүжиг нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж, халуун алга ташилтаар өндөрлөсөн билээ. Энэ нь бэсрэг долоон жүжгийн зургаа дахь нь.
Найруулагч Э.Ёндоншарав
Найруулагч залуу жүжгийнхээ нээлтээр Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулж, хамт олондоо бэлэг барьсан. Энэхүү жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 12 сарын 05-6-нд тайзнаа дахин тоглох гэнэ.
"Буруугүй буруутан" жүжгийн хэсгээс
Мөн тус театрын уран бүтээлчид ирэх сарын 10-нд уламжлал болгон зохион байгуулдаг “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ нь театрынхаа алтан үеийн болоод ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран зохион байгуулдаг. Жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага хийж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, хүндэтгэлийн тоглолт толилуулдаг билээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт