АНУ-д Талархлын баярын парад сүр дуулиантай болж өнгөрлөө.
Австралийн бэйсболын бөмбөг баригч, алдарт тамирчин Филип Хьюгс өчигдөр тархиндаа цус алдсаны улмаас нас барсан юм. Харин өнөөдөр түүний багийнхан болон шүтэн бишрэгчид нь тамирчинд хүндэтгэл үзүүллээ.
Францад Засгийн газрын бодлогоыг эсэргүүцэж, өөрчлөлтийг шаардсан ард иргэдийн жагсаал үргэлжилсээр байна. Эсэргүүцэгчид өнөөдөр Парисын төв талбайд 250 орчим хонь оруулж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Африк гаралтай америк хүмүүс зонхилон амьдардаг Фергюсон хотын иргэд алуурчин цагдаад шийтгэл оноохыг шаардаж, эсэргүүцлээ улам хурцатгаж байна.
ОПЕК-ийн тос үйлдвэрлэгчдийн холбоо газрын тосны хэмжээг бууруулахгүй гэсэн шийдвэр гаргаж, газрын тосны үнийг огцом буурууллаа.
Украины парламент сонгуулиас хойш анх удаа хуралдаж шинэ Засгийн газрыг толгойлох хүнийг сонголоо. Ийнхүү Украины Засгийн газрыг танхимын гишүүдийн 226 нь дэмжсэнээр Арсений Яценюк тэргүүлэхээр боллоо.

Австралийн Брисбен хотод сүүлийн арван жилд тохиогоогүй хамгийн хүчтэй хар шуурга боллоо. Брисбен хотод хүчтэй аадар бороо орж, мөндөр унаж, салхины хурд цагт 140 км-т хүрсэн байна.
Мексикт 2 сарын өмнө сураггүй алга болоод байсан хүүхдүүдийн 11 –ийнх нь цогцос өчигдөр сурагчдын анх сураггүй болсон Чилапа хотоос олджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт