
Өнгөрсөн 4 дүгээр сард Япон улс ОХУ-ын нэр бүхий иргэдэд визний хориг авсан ч тухайн үедээ нэрсийг нь зарлаагүй байсан. Энэ удаад ч мөн адил энэхүү жагсаалтын нэрсийг тэлж магадгүй байгаа юм байна.

Мөн Япон Орос улс хоорондоо хэлэлцэж байсан олон талын асуудал, гадаад худалдаа, тэр дундаа 2 улсын визийг хөнгөвчлөх зэрэг хамтын ажиллагааны гэрээгээ цуцласан байна.

Олон улсын зүгээс ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээ хүрээгээ улам тэлсээр байгаа энэ үед Япон өөрийн эрх ашгийг үл харгалзан Оросд хориг арга хэмжээ авч байгаа нь тус улс АНУ болон Европын холбоотай адил байр суурьтай байгаа гэсэн үг гэж ажиглагчид онцолж байна.

Учир нь Япон өнөөдрийг хүртэл ОХУ болон Японы харилцаанд болон эдийн засагтаа хохирол учруулах алхам хийж байгаагүй юм. Энэ удаагийн хориг арга хэмжээний хариуг ОХУ-ын зүгээс Японд барих нь бараг ойлгомтой байгаа хэдий ч чухамдаа ямар хариу үйлдэл хийхийг дэлхий дахин хүлээж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт