ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АТГ 2337 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ

    Авлигатай тэмцэх газар төрийн 81 байгууллагын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалтын ажлыг хийжээ. Ингэснээр 2014 оны эхний 11 сарын байдлаар 2337 албан тушаалтны 2012, 2013 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянаад байна.

    Үүний зэрэгцээ шинээр албан тушаалд томилогдоод хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, хожимдуулж мэдүүлсэн 217 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнээс гурван албан тушаалтныг албан тушаалаас халах, 20 албан тушаалтны цалингийн хэмжээг бууруулах хариуцлагыг тус тус тооцуулсан байна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшихдээ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон 1226 албан тушаалтны томилгоог бүрдүүлэлтийн хяналт шалгалтын явцад илрүүлж, улмаар хүчингүй болгуулжээ.  

    Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хорооны гишүүд нь “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн маягт”-ыг гаргаж бүртгүүлээгүй, мөн дутуу бүртгэсэн Сангийн яам, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны алба зэрэг байгууллагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар зөвлөмж хүргүүлэн ажилласан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй