2020 оны Зуны Олимпийг эх орондоо зохиох эрх авсан Япончууд түрүүлсэн тамрчдадаа гардуулах алтан медалиа алтаа Монгол Улсаас авах хүсэлт гаргажээ. Нэг алтан медальд ойролцоогоор доод тал нь зургаан грамм алт ордог гэж тооцвол ес орчим кг алт шаардлагатай болох юм. Урьдчилсан байдлаар Япончууд эхний ээлжинд дээрх алтны талыг атах хүсэлт гаргаад байгаа ажээ.
2012 оны Лондонгийн олимпийн 4700 алт, мөнгө, хүрэл медалийг урлах үнэт металын албан ёсны нийлүүлэгчээр “Рио Тинто” компани тодорч найман тонн металл нийлүүлж байсан түүхтэй. Гэхдээ эдгээр металлынхаа дээжийг Монголын “Оюутолгойн” уурхайгаас авч байсан билээ.
Дашрамд дурдахад 2020 оны Зуны XXXII олимпийн наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдоно. Токио хот 2013 оны 9 дүгээр сарын 7-нд Аргентиний Буэнос-Айрес хотод болсон ОУОХ-ны 125 дахь удаагийн чуулганаар тус наадмыг зохион байгуулах эрхийг авсан билээ. Токио хот өмнө нь 1964 оны зуны олимпийг зохион байгуулж байсан бөгөөд Олимпийн наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулсан Азийн анхны хот болох юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт