Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн БНСУ-ын Чэжү хотод эхлэв. Манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Г.Дашдаваа, Ш.Цэвэлмаа нарын удирдлагад эрэгтэй 11, эмэгтэй найман жүдоч хүч үзэхээр Чэжүг зорьсон билээ.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодров. Тэмцээний эхний өдөр Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртсэн байна.
Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд ОУХМ А.Цолмон V байрт, эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Батгэрэл VII байр эзэллээ.Тэмцээнд 42 орны 276 жүдоч оролцсоноос эхний өдрийн дараах байдлаар Франц хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж яваа бол Япон (1+2+0), БНСУ (1+1+1) улс удаалж буй. Манай улс хоёр хүрэл (V, VII байр) хүртсэн амжилтаар VII байрт бичигдэж байна.Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаан болно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт