Фэйсбүүкт 2015 оны 1 дүгээр сараас эхлэн бага зэрэг өөрчлөлт оруулж эхлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор ухаалаг утасны цоо шинэ аппликэйшн хийж байгаа юм байна. Тус аппликэйшнийг 36 хэл дээр ашиглаж болохуйцаар бүтээж байгаа бөгөөд Фэйсбүүк хэрэглэгчдийн хамгийн түгээмэл асуудаг асуултуудын хариултыг өгнө. Нэг ёсондоо фэйсбүүк хэрэглэгчдийн гарын авлага маягаар ашиглах аж. Түүнчлэн хэрэглэгчдэд зориулсан хэд хэдэн нэмэлт өгөгдлүүдийг оруулжээ. Үүнд:
Хүмүүс дуртай газраа, хэн нэгэнтэй хооллож байхдаа Check in хийж сануулдаг. Гэхдээ заримдаа үүнийг чинь хажуу талд чинь байгаа найз тань мэдэхгүй өнгөрөх тохиолдол бий. Тиймээс таны эргэн тойронд болж байгаа таньд хамаатай бүхий л мэдээллүүдийг шүүж таньд эргэж мэдэгдэх цэс нэмсэн байна.
Фэйсбүүкээр дамжуулан хэдэн мянган хүн бизнес, худалдаа наймаа хийж байдаг. Тэдгээрээс зарим нь иргэдийг залилж онлайнаар захиалга авсны дараа барааг явуулна гэх мэт башир арга хэрэглэдэг. Тэгвэл Фэйсбүүк шинэчлэгдсэнээр дансанд орж гарсан мөнгөний мэдээлэл дээр тулгуурлан хайлт явуулж хуурамч худалдааны мэдээллийг таньд өгөх гэнэ.
Хувийн мэдээллийн хэсгийг богиносгож, уншихад ойлгомжтой болгоно.
Нууцлалын системийг илүү боловсронгуй болгоно. Мөн фэйсбүүкийг хоёр талд зэрэг ашиглаж болдог учраас хэрэв таниас гадна өөр хэн нэгэн фэйсбүүкийг чинь ашиглаж байгаа бол таньд мэдээлэл очдог болгох юм байна.
Энэхүү шинэчлэлийг 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хийх бөгөөд хэрэглэгчдийн мэдээлэл, нууцлал, хэрэглээний түвшинд хийсэн шинэчлэл нь та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна хэмээн Фэйсбүүк компани уламжилжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт