ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхэд хордуулсан эмийн санчид 2 жилийн ял оноолоо

    Моносын эмийн  санч хүүхдүүдэд фенобарбитал эмийг тунг нь хэтрүүлэн борлуулснаас болж 16 нярай хордлогод  орсон хэрэг намар гарсан. Мөн тус компанийн лавлах эмч Ж нь дээрх эмийг уух зааврыг эцэг эхчүүдэд буруу өгснөөс 2 нярай хордсон хэрэг гарсан юм. Уг хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өчигдөр боллоо. Шүүгчид эмийн санч Э-ийн гэм буруутайг тогтоож 2 жил хорих ял оноожээ. Тэрээр жирэмсэн тул ялыг нь 2  жилээр хойшлуулж эмийн санчаар ажиллах эрхийг нь 2 жилээр хассан байна. Харин лавлах эмч Ж-д нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож, албан тушаал эрхлэх эрхийг нь нэг жилээр хасчээ.

    Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй