ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    АНУ-д өсвөр насны хар арьст хүүг таван удаа буудан хөнөөсөн цагдааг яллах шийдвэр гаргаагүйгээс болж Фергусон хот дахь иргэдийн үймээн улам газар авсаар байна. 

    Жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  талархалын баяраар цацагт хяруул шувууг өршөөх ёслол үйлддэг билээ. Тэгвэл тэрээр энэ жилийн талархлын баярын шувуугаа өршөөжээ. Ингэснээр тус цацагт хяруул баярын зоог болохоос насаараа мултардаг байна. Гэсэн ч энэ жилийн талархын баяр тус улсад маш их үймээн самуун дэгдэж байгаатай зэрэгцэн тохиолоо. 

    Чилийн Сантиаго хотод барилгын аюулгүй байдал алдагдаж дахин хоёр цонх угаагч амь насаа алдах шахлаа. 

    Хонг Конгд хоёр сарын турш үргэлжилсан хувьсгалыг тараах хүсэлтийг ард иргэд тавьж эхэлсний дараа жагсагчид цагдаа нар хоорондоо мөргөлдөж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар цагдаа нар 213 жагсагчыг баривчлаад байна. 

    Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Ассадын засгийн газрын цэргүүд Ракка хотод цохилт үзүүлсний улмаас дор хаяж 95 хүн амь үрэгджээ. 

    Дэлхийн Улаан загалмай нийгэмлэгийн идэвхитнүүд Сьерра Леоны Кенема хотод эмчилгээний төв нээж Эбола вирустай тэмцэж байна. Тэд тус вирусаар халдварласан эхчүүдээс бага насны хүүхдүүдийг нь тусгаарлаж, асарч хамгаалж эхэлжээ.

    Ардчиллыг сэргээх сонгуулийн асуудлаар Тайландын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хуралдаж, Ерөнхий сайд Чан-Очагийн дэвшүүлсэн жил зургаан сарын зай авах товыг өнөөдөр дэмжсэн байна. Ингэснээр Тайланд улс дахин ардчилсан системд шилжихээр боллоо.  АНУ-ын Батлан хамгаалахын яам 2015 онд гэхэд зүүн Европ дахь НАТО-гийн гишүүн орнуудад 150 ширхэг танк болон бусад байлдааны хуягт техникүүдийг оруулахаар болжээ. Энэ нь Оростой ойр байдаг улс орнуудыг тус улсын түрэмгийллээс хамгаалах зорилготой цэргийн ажиллагаа юм байна. 

    Испанийн эрүүл мэндийн сайд Ана Мато авлигын хэрэгт буруутгагдан албан тушаалаасаа огцорчээ. 

    Их Британи болон АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институтын эрдэмтэд хамтран гарган авч байгаа эбола вирусын эсрэг вакцины туршилт амжилттай боллоо

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй