ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Чингис сити” багийг дасгалжуулагч М.Гантөмөр удирдаж байна

    Тоглолт №7

    Өчигдрийн эхний тоглолт гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан “Ирвэсүүд”, “Чингис Сити” багтай өрсөлдөв.

     Их хааны нэрээр нэрлэгдсэн Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш эзэнтэй Хэнтийн “Хасумегаватт Чингис сити” багийнхан лигийн анхны тоглолтоо НБА-гийн тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Valvoline Бүргэдүүд”-ийн эсрэг хийж, Andre Brown-ыг сайн хамгаалж чадсанаар лигийн шинэ улирлаа хожлоор эхлүүлсэн.

    “Чингис сити” багийн Даваасамбуу сайн тоглогч гэдгээ харуулаад авсан. Тэдний легионер, NCAA-д од тоглогчийн статустай тоглож явсан Afam Moujeke оновчтой шидэлтүүдийг гүйцэтгэсэн бол холбон тоглогч Gabe Moton хамгаалалт, довтолгоон дээр дайчин тоглолтууд үзүүлсэн.

    Гүнсэнхорлоо, Золжаргал нарын холын зайн, Улаанхүүгийн дундын зайн шидэлтүүд байндаа туссанаар ялалт байгуулав.

    “Чингис сити” багийг сагсан бөмбөг сонирхогчдын сайн танил лигийн гурван удаагийн аварга “Лидер” багийн дасгалжуулагч М.Гантөмөр удирдан дасгалжуулж буй.

    “Ирвэсүүд” лигт гурав дахь тоглолтодоо ширүүн өрсөлдөөн үзүүлж нэмэлт цаг сунгаж тоглосон ч хожил авч чадаагүй.

    Даваа гаригийн тоглолтыг өнжсөн тэд легионер тоглогчидтойгоо хэдэнтээ бэлтгэл хийж илүү ойлголцсон нь лавтай.

    Тоглолт №8
    Хоёр дахь тоглолт “Valvoline Бүргэдүүд”, “Сентозагийн Арслангууд” баг өрсөлдөнө. НБА-гийн тоглогчдоос хүсэж, хүлээж буй хүлээлт Монголчуудын дунд их байгаа. Тэд ч  өөрсдийн ур чадвараа харуулсан. “Арслангууд”-ын хувьд үндсэн бүрэлдэхүүнээрээ таван жил тоглож, нэгдмэл зорилго тэмүүлэлтэй баг болж чадсан. Монголын уур амьсгалд сайн зохицож чаддаг  Крис Лавсон тэдний багт хүч нэмээд буй.  

    Сонирхуулахад “Харцага” багийн П.Болортулга гэрээний хугацаа нь дуусаж, Үндэсний супер лигийн “Азарганууд” багтай шинэ гэрээ хийж, эгнээнд нь нэгджээ.

     

                                                                                                            Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй