Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, БНСУ-д сурч, ажиллаж амьдарч буй иргэдийн санаачлагаар Солонгос дахь Монголчуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулав.
Тэмцээнд 10-50 насны шатарчин оролцож, швейцарь системээр таван өрөг тоглон аваргаа тодруулсан юм. Тэргүүн байрт Д.Барсаа, дэд байрт Л.Батаа, гутгаар байрт Ж.Пүрэвдорж нар шалгарч, ЭСЯ-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.Тэмцээний үеэр шатрын бодлого, зохиомж бодолтын тэмцээн зохион байгуулахад 14 настай Г.Чинсүлд, хүүхдийн насанд шилдэг тоглогчоор 11 настай Б.Ханбүүвэй нар шалгарлаа.
Г.Чинсүлд
Шатрын тэмцээнд оролцсон эмэгтэй шатарчин Э.Нямдулам, 10 настай Вон Бин нарт ЭСЯ-ны мөнгөн шагнал олгосон байна.
Э.Нямдулам
Э.Нямдулам өнгөрсөн жил аварга болж, Ж.Пүрэвдорж, Г.Чинсүлд нар шилдэг тоглогчоор шалгарч байсан билээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт