“Сургуулийн өмнөх боловсролын дэвшилтэт арга зүйн төв” ТББ, түүний дэргэдэх “Миний гэр” цэцэрлэг хамтран Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрийг дэмжих хүрээнд нийслэлийн 4-8 насны хүүхдүүдийн дунд Ардын урлагийн наадам зохион явууллаа. Наадамд тунаж үлдэх авьяастан тодроогүйг зохион байгуулагчид сургуулиудын дуу хөгжмийн багш нарын идэвх санаачилгатай холбож дүгнэсэн.
Нийслэлийн таван дүүргийн 140 гаруй хүүхэд сүүлийн шатны шалгаруулалтад оролцож, ерөөл магтаал, ардын дуу, бүжиг зэрэг үндэсний урлагийн зургаан төрлөөр авьяас билгээ сорьцгоов.
Наадамд тунаж үлдэх авьяастан тодроогүйг зохион байгуулагчид сургуулиудын дуу хөгжмийн багш нарын идэвх санаачилгатай холбож дүгнэсэн.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг наадмын зорилго хүүхдийн авьяас чадварыг багаас нь нээн илрүүлж, хөгжүүлэхдээ монгол өв соёлыг хэвшүүлж дадал болгох, мөн хүүхдийг өөртөө итгэлтэй байх, нийтийн дунд биеэ зөв авч явах, баг хамт олноор ажиллаж сурахад тус дэм үзүүлэхэд чиглэж байгаа аж.
Наадмын шагналтнуудын нэгдсэн тоглолтыг ирэх оны нэгдүгээр сарын дундуур “Монголын хүүхдийн ордон”-д зохион байгуулахаар боллоо.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт