ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хамгийн яршигтай 10 од

    Lindsay Lohan

    Тэр цагийн зохион байгуулалт муутайгаас гадна үргэлж хоцордог. Бүх зүйлийг өөрийнх юм шиг аашилж дураараа ханддагаас гадна өөрийгөө бусдаас ямагт илүү гэж боддог гэнэ. 

    Gwyneth Paltrow

    Тэрээр байгаа байдалдаа би өөрөө л сэтгэл ханамжтай байвал хамаагүй гэж боддог нэгэн аж. Найруулагчийн зүгээс өмсөхийг санал болгосон хувцсыг өмсөх дургүйгээс гадна зарим тохиолдолд хурдан хугацаанд жингээ хасах үед энэ бүхнийг маш ууртайгаар хүлээж авдаг. 

    Christian Bale

    Холливудын хамгийн дур булаам эрсийн нэг Кристян Бэйлийн тоглосон киног найруулсан найруулагч болгон түүнийг яг л халчихмаар, алчихмаар санагддаг ааш араншинг гаргадаг гэж ярьдаг. 

    Jennifer Aniston

    Америкийн хамгийн гайхалтай жүжигчдийн нэг Женифер Анистоныг энэ жагсаалтад орсон гэвэл  та бүхэн гайхаж магадгүй юм. Гэхдээ л тэр киноны уран бүтээлчидтэй ойр байж, ярилцахыг огт хүсдэггүй гэнэ. Бусад нь хоолоо идэнгээ хөгжилтэй зүйлс ярилцаж байхад тэр ганцаараа л хамгийн түрүүнд хоолоо идчихээд орхиод гараад явчихдаг гэнэ шүү. 

    Edward Norton

    Хэдийгээр Эдвард гайхалтай чадалтай жүжигчин ч гэлээ найруулагчаасаа зөрж, киноны зарим хэсэгт өөрийнхөөрөө өөрчлөлт оруулахаар зөрдөг хэцүүхэн зантайгаасаа болж найруулагчтайгаа байнга муудалцдаг аж. 

    Nicki Minaj

    Тэр хэнтэй ч зургаа хамт авхуулах дургүйгээс гадна, маш замбараагүй, хувийн зохион байгуулалт муутай гэнэ. Өөрийнхөө цүнхэнд байгаа гар утсаа олохгүй байгаагийнхаа төлөө л уцаарлан уурлаж, эргэн тойрныхоо хүмүүсийн уурыг бардаг. Мөн Ники хувийн амьдралынхаа зөрчилдөөнийг хэдэн цагаар ч хамаагүй ярьдаг гэжээ. 

    Kanye West

    Кэйн Уэсттэй харилцахад тийм ч их асуудал тулгараад байдаггүй ч гэлээ тэр маш хариуцлагагүй гэнэ. Зураг авалтыг мартах, орхиж явах үзэгдэл олон тохиолддог аж. 

    Sharon Stone

    Дур булаам, үзэсгэлэнт жүжигчний хувийн туслахууд хамгийн дээд тал нь хоёр жил ажиллаж байжээ. Жинхэнэ шулам, ертөнцийн хэнд ч тийм олон ааш байхгүй хэмээн туслахууд нь ам уралдан ярьдаг гэнэ.

    Naomi Campbell

    Түүний сайхан инээмсэглэлд хууртвал чи алдлаа л гэсэн үг. Чам руу гар утас болон аливаа зүйлсийг нүүлгэх нь энүүхэнд бөгөөд  санаанд нь таарахгүй байгаа юм болгоныг шүүмжилж, харааж эхэлдэг. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй