ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны томилгоонууд

    Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Б.Хурц томилогдлоо. Тэрээр 1969 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, мөн Эрхүү хотын барилгын техникумыг төгссөн. 1997-1999 онд Москва хотын Эдийн засаг статистик мэдээллийн их сургууль, 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид суралцаж төгссөн эдийн засагч, хууль мэргэжилтэй. Өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, АТГ-ын дэд даргын алба хашиж байсан.  

    Татварын Ерөнхий Газрын даргаар Б.Ариунсан томилогдлоо. Тэрээр Говь-Алтай аймгийн уугуул. Инженер эдийн засагч мэргэжилтэй. Б.Ариунсан нь Улсын хангамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, ЭБЭХ-ний дэд сайд, Тагнуулын Ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж байжээ. 2012 онд АН-аас УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүн Ц.Дашдоржид ялагдсан.

    Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар Р.Чингис томилогдов. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1985-1989 онд ЗХУ-ын ДЯЯ-ны академид эрх зүйч, 2001-2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд Хууль зүйн магистр, 2011 онд ХСИС-д докторантурт суралцсан. АНУ, Канад, Австрали, Японд мэргэжил дээшлүүлсэн. 2004-2007 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, 2007-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, 2012 оны 9 дүгээр сараас Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байв.

    Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргаар Б.Билэгт томилогдлоо. Тэрээр 1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд Отгонтэнгэр их сургууль төгссөн. Нягтлан бодогч-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар ажиллаж байжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй