Манай улс эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оны тавдугаар сарын 10-16-нд зохион байгуулахаар Азийн волейболын холбооноос эрх авч шигшээ баг тамирчдаа албан ёсоор бэлтгэлд гаргалаа.
Монгол улсын шигшээ багт “Алтайн барс” багийн тоглогч А.Мөнхбаяр, Э.Сайханбаатар, А.Түвшинтөгөлдөр, М.Мягмарсүрэн, Г.Ням-Эрдэнэ, Ч.Болдбаатар, “Хасу Мегастарс” багийн тоглогч А.Даваажаргал. М.Цэрэнбаатар, Э.Алтангэрэл, Дорнод аймгийн М.Өсөхбаяр, Дундговь аймгийн Б.Анхбаяр, Б.Ууганцэрэн, Дархан-Уул аймгийн М.Ганбилэг, Э.Ган-Очир, 84-р сургууль Б.Хосбаяр, “Аврагч” багийн тоглогч Н.Болор-Эрдэнэ, Т.Батбаяр, Б.Амартүвшин нар шалгарч, бэлтгэл сургуулилтаа базааж эхлэв.
Сонирхуулахад Монголын Волейболын Холбооны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшингийн санаачлагаар BALL BANK хамтарсан төслийн хүрээнд волейболын спортыг сурталчлах, авъяаслаг залуу волейболчдыг төрүүлэхэд сургалтын орчинг бүрдүүлэх зорилгоор Монголын волейболын холбоо Сүхбаатар аймгийн спортын төвд 20 ширхэг бөмбөг хандивлажээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт