FIBA-ийн Удирдах Зөвлөл хоёр өдөр хуралдсаны эцэст Японы Сагсан Бөмбөгийн Холбооны эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаснаа албан ёсоор зарлажээ. Удирдах Зөвлөлийн үзэж буйгаагаар Японы Сагсан Бөмбөгийн Холбоо (Japanese Basketball Association) нь FIBA-гийн тавьсан шаардлагуудыг заасан хугацаанд биелүүлээгүй гэж үзсэн аж.
Энэ нь:
-FIBA-гийн ерөнхий дүрмүүдэд нийцсэн бүтцийн өөрчлөлт хийх
-Одоогийн байгаа хоёр лигийн тэмцээн нь нэг болж, JBA-гийн удирдлаганд үйл ажиллагаагаа явуулж, сагсан бөмбөгийн албан ёсны дүрмийн дагуу улсын хэмжээний бүх тэмцээн явагддаг болох
-2020 оноос цааших шигшээ багийнхаа (эрэгтэй, эмэгтэй) бодит төлөвлөгөөг танилцуулах.
Энэхүү шийдвэрийн үр дүнд Японы Сагсан Бөмбөгийн Холбоо FIBA-гийн гишүүний эрхээ алдаж, FIBA болон FIBA Asia-гийн олон улсын ямар нэгэн тэмцээнд шигшээ багаа оролцуулах эрхгүй болж байгаа юм.
Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооны зүгээс Японы Холбоонд хандаж удаа дараа сануулга өгч, дотоодын асуудлаа шийдэхийг шаардаж байсан ч эцэст нь ийм амаргүй шийдвэр гаргах болсноо FIBA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Патрик Бауманн зарласан байна.
Япон улсад JBA гэсэн үндсэн Холбооны Лигээс гадна National Basketball League буюу NBL гэдэг байгууллага гарч ирж, давхар лиг зохион байгуулсан нь асуудал ийн хурцдах эхлэлийг тавьсан гэнэ. Тэгвэл саяхан JBA-ийн Ерөнхийлөгч болон NBL-ийн Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өгч, Японы сагсан бөмбөг эзэнгүй орхигджээ. FIBA-аас тусгай ажлын баг илгээж, JBA-ийн бүтэц, үйл ажиллагааны шинэчлэлтэнд туслахаар болсон байна. Японы Сагсан Бөмбөгийн Холбоо FIBA-д дахин бүртгэлтэй болохын тулд үндсэн холбооныхоо удирдлагад нэгдэж, Олон Улсын дүрмийн дагуу тэмцээнүүдээ зохиох ёстой гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт