ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Г.Сарангэрэлийн ялыг хөнгөрүүлэв

    Хууль зүйн  сайд Х.Тэмүжингийн нялх амраг гэгддэг Г.Сарангэрэл нархын хэргийг өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар хэлэлцжээ. Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүх долдугаар сард хэлэлцээд Г.Сарангэрэл болон найз нарт нь хар тамхи борлуулах гэж байсан Т.Халиуныг 7 жил онц дэглэмтэй хорих ангид хорих, Г.Сарангэрэлийг 1 жил 6 сар, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг 1 жил 2 сарын хугацаагаар хорихоор шийдсэн юм.

    Тэгвэл Улсын Дээд шүүх Г.Сарангэрэлээс бусад хүний ялыг хэвээр үлдээж, Г.Сарангэрэлийн ялыг 1 жил 2 сар болгон бууруулжээ. Нэг ижил үйлдэлд ялгаатай ял оноосон нь буруу гэж шүүгчид үзсэн байна.

    Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй