
Одоогийн байдлаар сонгуульд 35 400 иргэн саналаа ирүүлээд байгаа бөгөөд тэдний 19036 буюу 54% нь Шотландын тусгаарт тогтнолыг дэмжихгүй байгаа бол 16350 буюу 46% нь дэмжиж байгаа гэсэн санал өгчээ.

Шотландын эрх баригчдын мэдээлж байгаагар хэдийгээр санал хураалтын дүнд “Үгүй” гэсэн хариулт давамгайлж байгаа ч гэлээ Шотландчууд тусгаар улс болно гэдэгт бид 99% итгэлтэй байгаа гэсэн байна.

Дэлхий дахины анхаарал Шотланд дахь санал хураалт дээр төвлөрсөөр байгаа төдийгүй зөвхөн Твиттерт л гэхэд санал хураалтын талаар 1,5 сая жиргээ аялж байгаа гэнэ.

Шотланд Их Британийн Вант улсын харъяанд орсноос хойш 307 жил өнгөрөөд байгаа юм. Санал хураалт өнөөдөр Шотландын цагаар 18 цагт зарлах болотой.

Олон улсын ажиглагчдын зүгээс ч Шотланд улсыг Их Британиас салж, тусгаар болох нь тодорхой хэмээн дүгнэж байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт