Хонконгд хоёр сар гаруй үргэлжилж байгаа оюутны хувьсгал тайван замаар үргэлжилж байсан билээ. Гэсэн ч тус хотын оршин суугчид тус жагсаалыг тараах нь зүйтэй гэсэн санал асуулга гаргасан учраас тус бүсийн хууль сахиулагчид жагсагчдыг эхнээс нь баривчилж эхэллээ.
Шүүхийн зүгээс хүүг хөнөөсөн цагдаагийн ажилтан Даррен Уилсонд ял оноогоогүй бөгөөд хэргийг хэлэлцэхгүй болгосон явдал нь АНУ даяар бухимдал үүсгэж, улмаар тус улсын 120 хотод эсэргүүцлийн жагсаал дэгдэхэд хүргээд байна. Энэ явдлыг эсэргүүцэн АНУ-ын алдартнууд хүртэл эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн бөгөөд Фергусон мужид 2200 орчим цагдаагийн нэмэлт хүч ажиллаж эхэлжээ.
Мексикт сураггүй болсон 43 сурагчийн хэрэг өнөөг хэр нь дуулиан дагуулсаар байна. Тэдний ар гэрийнхэн Засгийн газраас хариулт шаардан жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байна.
Пап ламтан Францис Европын парламентад анх удаа үг хэлсэн байна. Тэрээр Европын удирдагчдад хандаж, “Европ тивийг зорихдоо амь насаа эрсдэлд оруулж буй олон мянган дүрвэгчдэд туслах хэрэгтэй” хэмээжээ.
АНУ-ын алдарт жүжигчин Мэрил Стрип ерөнхийлөгч Барак Обамагийн нэрэмжит эрх чөлөөний медалиар шагнууллаа.
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн орны төлөөлөгчид энэ сарын 27-нд буюу маргааш Австрийн нийслэл Вена хотод чуулж, газрын тосны зах зээлийн хэтийн төлөвийг тодорхойлохоор болжээ.
Иран болон “зууч” зургаагийн (АНУ, Их Британи, Герман, ОХУ, Франц, Хятад) томоохон хэмжээний уулзалт эдгээр өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотод шинэ цөмийн хэлэлцээ хийнэ.
Дайны хөлд нэрвэгдсэн улс орноосоо дүрвэн ирсэн Сирийн 200 гаруй иргэн Грекийн парламентын гадна өлсгөлөн зарлажээ. Тэд Европын холбооны улсуудад орогнол хүсч байгаагаас гадна түр ажил эрхлэх зөвшөөрөл, эмнэлгийн тусламж авах шаардлага тавьж байгаа юм байна.
Хятад улс Тамхины тухай хуулиндаа өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт