ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийн шүдэнд хар түрхлэг түрхээд нэмэргүй

    Хүүхдийн шүд цухуйж эхэлмэгц л хүүхдийнхээ шүд болон амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй байдаг гэнэ.

    Хорхойтсон шүдэнд сафаройд нэртэй хар бэлдмэл түрхэхийг эмч нар санал болгодог. Гэтэл энэ бэлдмэлийг барууны орнуудад нэг их хүлээн зөвшөөрдөггүй. Тэр дундаа Япончууд хүүхдэд энэ бэлдмэлийг хэрэглэхийг хориглосон байна. Учир нь тус бэлдмэлийг түрхлээ гээд хүүхдийн шүд хорхойтохгүй гэсэн үг биш. Энэ нь ердөө шүдний цооролтыг удаашруулж, хорхойтсоноос болж паалан нь идэгдэж байгаа шүдийг хатууруулах л үйлчилгээтэй аж. Мөрөг  тал нь гэвэл энэ нь хүүхдийн шүдний ургалтыг удаашруулдаг байна.

    Тиймээс эцэг эхчүүд хорхойтолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийнхээ шүдэнд сафаройд түрхэх гэж яарахаасаа өмнө хүүхдээ зөв хоолны хэвшилд сургаж, шүдийг нь тогтмол угаалгаж сургах, зургаан сар тутам шүдний эмчид хянуулж байх нь хамгийн чухал гэнэ шүү. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй