ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Оросууд Монголын алтан хоолойтнуудыг бишрэв

    Оросын "Россия К" сувгаар Москвагийн их театрт болсон "Монголын алтан хоолойтнууд" гала концерт  гарчээ. Гала концерт нь Монгол-Оросын соёлын хамтын ажиллагааны хүрээнд тавигдаж байгаа юм. Өнгөрсөн жил Марийнскийн, Их театрын болон Михайловскийн театрын дуучид Монголд айлчлан уран бүтээлээ толилуулсан билээ. Харин энэ удаа монголчууд хойд хөршид айлчлан тоглов.

    Концертын өмнө үзэгчдэд Монголын дуурь бүжгийн театрын түүхтэй дэлгэрэнгүй танилцах боломж олдсон байна.

                                                     "Чингис хаан" дуурь

                                          "Учиртай гурван толгой" дуурь

    Гэрэл зургийн үзэсгэлэнд "Чингис хаан", "Учиртай гурван толгой", "Атилла" дуурийн тоглолтын зураг тавигдсан аж. Монголын дуучид их театрын тайзнаа «Руслан, Людмила хоёр», «Бундын хатан», «Турандот», «Шидэт лимбэ» зэрэг дуурийн арийг дуулжээ.

    ДБЭТ-ын  захирал Ч.Мөнхзул "Бид сонгодог урлагийн хөтөлбөрийг оросын үзэгчдэд танилцуулах зорилго тавьсан" хэмээсэн бол гавьяат жүжигчин Э.Амартүвшин "Би өмнө нь энэ театрын тайзан дээр дуулж байсангүй. Энэ удаа ийм сайхан боломж гарсанд их баярлаж байна.

    Өнөөдөр өөрийнхөө нэрийн хуудас болсон Риголеттогийн арийг дуулна" хэмээн тоглолтын өмнө ярьжээ.

                                                                                                                Г.Золзаяа

            

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй