ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Сарантуяа хурдан удмын хүлгүүдээ байнга эргэдэг

    Гавьяат жүжигчин Б.Сарантуяа "Миний өдөр тутмын амьдрал төрсөн өдөр, мартын наймны баяр шиг байдаг. Энэ бол урлагт хайртай Монголын ард түмний ач. Би тэдний эрх танхил дуучин шүү дээ. Тиймээс би фэнүүдээ үргэлж баярлуулъя гэж боддог" хэмээн өгүүлсэн удаатай.

    Тэрбээр  урлагийн завгүй ажлынхаа хажуугаар хүү, охиноо хэний ч гар харалгүй өсгөж, эр хүний нөмөр нөөлөг огт үгүйлэгддэггүй мэт амьдардаг.

    Тиймдээ ч  “Би хүүхдүүдээ эцгээр нь овоглодог. Миний өнгөрсөн үеийн дурсамжийг сэргээж, бодолд даруулдаг зүйл бол хүүхдүүд маань. Хэдийгээр тэднийхээ санхүүгийн асуудлыг өөрөө шийддэг ч эцгүүдийг сайн яваасай, сайхан амьдраасай гэж боддог. Л.Болдхуяг бид хоёр бусдаас санаа зовж, нэгнээсээ нүүр буруулаад байдаггүй. Хүүгийнхээ амьдралд тохиолдож буй баярт үйл явдлууд дээр уулзаж хамт байдаг. Надад ноомой, өөртөө итгэлгүй, сул дорой эрчүүд таалагддаггүй. Өөрийн гэсэн үзэл бодолтой, хэлсэн үгэндээ хүрдэг эрчүүд таалагддаг” хэмээн өгүүлсэн байдаг.

    Тэрбээр дуулахын хажуугаар морь сонирхож, наадмаар хурдан морины уралдаан үзэх дуртай. Тиймдээ ч өөрийн нэр дээр хурдан удмын угшилтай хэдэн сайхан хүлэгтэй.

    Амралтынхаа өдрөөр хүүхдүүдтэйгээ хөдөө салхинд гарангаа адууг нь арчилж малладаг мянгат малчин Чулуунбаатарынд зочилж, айраг уунгаа ярьж хөөрч өдрийг өнгөрүүлдэг аж.

    Гавьяат маань намар болохоор хөдөөгийн малчдын унага тамгалах баярыг харах гэж тэсэн хүлээдэг  гэнэ лээ. Өөрийн цахим хуудастаа “Миний хэдэн сайхан хүлгийг хариулж өгдөг буянтай ах, эгч хоёртоо дүү нь баярлаж явдаг шүү” хэмээн бичиж баярлаж талархсанаа илэрхийлжээ. Шинэ жилийн баяр хаяанд ирсэн болохоор дуучин бүсгүй 11 дуутай шинэ цомог гаргахаар зэхэж байгаа бөгөөд цахим хуудас дахь найзуудтайгаа санал бодлоо солилцож, “Сайн байна уу шинэ жил”, “Шинэ жилийн бэлэг”, “Шинэ жил ирлээ” гэсэн гурван нэрийн аль нэгийг сонгох гэнэ.  

     

                                                                                                            Г.Золзаяа

     

                     

          

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй