ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Mirai” машин 100 км-т 2000 төгрөгийн устөрөгч хэрэглэнэ

    “Toyota” компани анх 1992 оноос эхэлж устөрөгчөөр ажилладаг машин бүтээх асуудлыг хөндсөн түүхтэй. Үүнээс хойш даруй 22 жил өнгөрч сая нэг тус компани дэвшүүлсэн зорилтдоо хүрч устөрөгчөөр ажилладаг дэлхийн анхны машинаа олноор нь үйлдвэрлэх боломжтой болжээ. Уг машинаа “Mirai” хэмээн нэрлэжээ. Энэ нь “Ирээдүй” гэсэн утгатай. Үнэхээр ч дэлхийн ирээдүйн чиг хандлага энэ зүг рүү явж байгаа. Нэгж үнэ нь 62 мянган ам.долларын үнэтэй “Mirai” машиныг 12 дугаар сарын 15-нд албан ёсоор Японд худалдаалах бөгөөд 2015 оны хоёрдугаар улиралд багтаан АНУ, Европод борлуулж эхлэх ажээ. Харин устөрөгчийн шатахуун түгээх нэг ширхэг станц барихад 7.2 сая ам.доллар шаардагдах гэнэ.  

    “Mirai” машины онцлогууд:

    Устөрөгчийн сав нь цэнэглэхэд гурван минутын дотор бүрэн дүүрнэ.

    Устөрөгчийн сав нь бүрэн дүүрсэн тохиолдолд 650 км зам туулах чадвартай.

    100 км замд зарцуулах устөрөгчийн шатахууны зардал ердөө 2000 төгрөг

    Ойрын 20 жилийн хугацаанд автомашины зах зээлийг устөрөгчөөр ажилладаг машин бүрэн эзлэх боломжтой бөгөөд ингэснээр газрын тосны эрин үе дуусгавар болно.

      

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй