“Монгол уран бичлэг” буюу “Mongolian Calligraphy” хэмээх каталоги хэвлэгджээ. Уг ном “Монгол бичиг үгсийн түүхэн дэх уран бичээс”, “Монголын орчин үеийн уран бичлэг” гэсэн хоёр бүлгээс бүрдэж буй.
Эртний түүх соёлын дурсгалууд болоод бичиг номын дундаас монгол уран бичлэг, каллиграфийн үүсэл гарлыг эрэн тодруулах оролдлого хийжээ. Монгол уран бичлэгийн үүсэл хөгжлийг үзэж болох “Монгол уран бичлэг” номыг ССАЖЯ-ны Соёл урлаг хөгжүүлэх сангийн тэтгэлэгээр “Соёл” яруу найргийн академиас эрхлэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо өмнөтгөл бичиж, монгол, англи тайлбартай хэвлүүлжээ.
Энэ номонд 1990-ээд оноос хойш монгол бичигт уран бичлэгийн хөгжлийн шинэ эрин үеийг авчирсан Д.Баттөмөр, Д.Батбаяр, Т.Жамьянсүрэн, Л.Түвшинжаргал нарын бүтээл болох шилдэг каллиграфи орсон байна. Номын нээлт ирэх сарын эхээр болно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт