ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Ганбаатар гишүүн энэ жил 1562 км алхаж, 92 сая төгрөг үржээ

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар сонгогч нартаа 2014 онд ямар ажил хийж амжуулснаа тайлагналаа. Тэрээр энэ жил нийслэл болон Дархан-Уул хймгийн иргэд, соногчидтой 61 удаа уулзсан бол газраа хамгаалах тотолцоог бүрдүүлэх Газрын тухай хуулийн төсөл, “Оюутолгой” компаниас авах татварын 130 сая ам.долларын асуудалд анхаарлаа хандуулж ажилласан гэнэ. Мөн тэрээр 350 ярилцлага, тодруулгыг телевиз, радио, сонин, сайтад өгч, 2035 санал хүсэлтэд бичгээр болон зөвлөгөө хэлбэрээр хариу өгсөн аж. Сонирхолтой нь С.Ганбаатар гишүүн энэ бүх ажлыг гүйцэлдүүлж, амжуулахын тулд 1562 км алхаж, 92 сая төгрөгийн зардал гаргасан байна. УИХ-ын Тамгын газраас гишүүдийн үйл ажиллагаанд зориулж 90 сая төгрөг төсөвлөдөг. Энэ төсвөө гишүүн хоёр сая төгрөгөөр хэтрүүлжээ. Гэхдээ энэ нь сонгогчдынхоо төлөө тул сүр бадруулах асуудал биш юм. Дашрамд дурдахад тэрээр 137 сая төгрөгийн хөрөнгөтэй, 34.7 сая төгрөгийн жилийн орлоготой, Хас банкнаас зээлсэн 41 сая төгрөгийн өртэй гэнэ.    

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй