ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Буудуулсан хар арьст хүүгийн төлөө алдартнууд тэмцэж эхэллээ

    Өнгөрөгч наймдугаар сард АНУ-ын Фергусен хотноо буудалцаан болох үеэр өсвөр насны хар арьст хүү Майкл Брауныг цагдаагийн офицер таван удаас буудан хөнөөснөөс хойш гурван сар өнгөрөөд байгаа билээ. Тус хэргийн шүүх хурал өнгөрөгч даваа гарагт болсон юм.

    Харин шүүхийн зүгээс хүүг хөнөөсөн цагдаагийн ажилтан Даррен Уилсонд ял оноогоогүй бөгөөд хэргийг хэлэлцэхгүй болгосон явдал нь АНУ даяар бухимдал үүсгэж, улмаар тус улсын 120 хотод эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргээд байна.

    Гэрчүүдийн мэдэгдэж байгаагаар цагдаа  нар гэмт хэрэгтнүүдтэй буудалцах үеэр хохирогч гараа өргөсөн байхад цагдаагийн ажилтан буудан хөнөөсөн атал шүүхээс хүүг цагдаагаас бууг нь булааж авах гэж оролдсоноос болж буудахаас өөр аргагүй хүрсэн хэмээн шийдвэр гаргаж цагдааг гэм буруугаас хэлтрүүлжээ.

    Энэ  бүхэнд бухимдсан иргэд АНУ-ын өнцөг булан бүрт эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж цагдаа нартай мөргөлдөхөд хүрээд байна. Энэ явдлыг цэвэр хээл хахууль мөн арьс өнгөөр ялгаварлах үзэл хэмээн дүгнэж алдартнууд ч эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэж эхэлжээ.

    Одоогийн байдлаар Фергусон хотод 3000 орчим цэрэг цагдаагийн хүчнийхэн хамгаалалтад гарч онцгой байдал зарлаад байгаа юм. Гэсэн ч зөвхөн АНУ биш дэлхий даяар шударга бус шүүхийн дүгнэлтэд бухимдан эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй