АНУ-ын Миссури мужийн Сант Луйз каунтигийн Фергюсон хотод цагаан арьст цагдаа Даррен Уйльсон өнгөт арьст Майкл Брауныг буудан хөнөөсөн хэргийн шүүх хурал боллоо. Мужийн шүүхийн зүгээс гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан Д.Уйльсон цагдааг хэрэгт татахгүй байх шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, цагдаа нартай мөргөлдөхөд хүргээд байна. Тус жагсаал нь 120 хотод болж байгаа аж.
АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаад хоёр жил ч болоогүй байгаа Чак Хейгел албан тушаалаасаа огцорлоо.
Италийн анхны эмэгтэй сансрын нисгэгч сансарт нислээ.
БНХАУ-ын инженерүүд тус улсдаа хамгийн хурданд тооцогдох хурдны галт тэрэг үйлдвэрлэжээ.
Оксфордын эрдэмтэд 1200 жилийн өмнөх Египетийн эртний хотыг илрүүлжээ.
Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээр амжилтгүй боллоо.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган олон улсын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг өдрөөр эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш бус эрхтэй гэдгийг тунхаглаж дэлхий дахины дургүйцлийг хүргэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт