ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эмийн үйлдвэрүүдийг шалгажээ

    УМХГ-аас эмийн үйлдвэрүүдэд 10 дугаар сарын 01-31-ний хооронд шалгалт хийжээ.

    Улсын хэмжээнд нийт 30 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аван нийслэлд үйл ажиллагаа явуулж буйгаас 83,3% нь хяналт шалгалтанд хамрагджээ.

    Судалгааны дүнгээс харахад эм үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн 27 эмийн үйлдвэрийн давхардсан тоогоор нийт 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,3 хувь буюу давхардсан тоогоор 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

    Тодруулбал, 5 нэрийн тарилгын эмийн хэлбэр, 1 нэрийн шархны цацлага, 16 нэрийн антибиотик эмийн хэлбэр, 4 нэрийн эмийн сангийн бэлдмэл, 18 нэрийн  галейны бэлдмэл, 9 нэрийн тосон түрхлэг, 3 нэрийн нунтаг, 10 нэрийн үрэл, 11 нэрийн зэхмэл, 33 нэрийн шахмал, капсул гэх мэт бусад хэлбэрийн эм, нийт 112 нэрийн эм,биологийн идэвхт бүтээгдэхүүн 572 нэрийн уламжлалт эм  улсын бүртгэлд бүртгэгдээгүй байжээ. Үүнээс тарилгын эм, антибиотик, эмийн сангийн дотоод бэлдмэлүүдийг маш өндөр эрсдэл бүхий эм гэж үзсэн байна.

    Шалгалтын явцад 8 үйлдвэрийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн 32 нэрийн эм, 2 нэрийн эмнэлгийн хэрэгслээс дээж аван 243 үзүүлэлтээр лабораторийн шинжилгээнд хамруулахад 3 үйлдвэрийн 5 цуврал эм 5 үзүүлэлтээр чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарсан бөгөөд үйлдвэрлэгчид шинжилгээний хариуг зөвшөөрөхгүй, шинжилгээнд дахин хамруулахыг хүссэн тул дээжийг давтан шинжилгээнд хамруулсан байна.(Давтан дээжийг 2014.11.24-д шинжилгээнд өгсөн). Шинжилгээний хариу дээж өгснөөс хойш 20-29 хоногийн дараа гарч байна.

    Шалгалтаар 22 эмийн үйлдвэрийн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 838 нэрийн эмийг бүртгэлд бүртгүүлэн зөрчлийг арилгах хүртэл үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авчээ.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй