ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эбола тэрбум доллар ”залгина”

    Дэлхийн банкнаас өгсөн мэдэгдэлд: улс орны эдийн засгийг хөгжүүлж байдаг салбар бол яахын аргагүй аялал жуулчлалын салбар байдаг билээ.  Харин уг тахлын улмаас хүмүүс тэр бүр аялахаа больсон нь эдийн засгийн хямралд орох гол шалтгаан хэмээн мэдээлсэн байна.

    Одоогийн байдлаар Либерийн нийслэл Монорава хотын “Medecins Sans Frontieres” эмнэлэг хүчин чадлаа дийлэхгүй болоод байгаа бөгөөд зарим тохиолдолд өвчтнийг яах ч аргагүй буцааж байгаа гэнэ.

    Тус бүсэд эмнэлгүүд үүдээ нээснээс хойш 1-2 цагийн дотор өвчтөнөөр дүүрч байна. Хүмүүс ихэвчлэн өвчин нь хүндэрсэн, дунд шатандаа орчихсон үедээ ирдэг аж.

    Эмнэлэг дүүрсэн үед халдвар авсан хүмүүсийг хүлээн авах боломжгүй болдог ба хүмүүс гэрийнхэндээ өвчин халдаахгүйн тулд эмнэлэг рүү оруулахыг гуйдаг байна.

    Африкийн холбооноос Сьерра-Леон болон Либер улсын тахлын эсрэг эм бэлдмэлд зориулж 20 сая доллар гаргажээ. Дэлхийн банкнаас 230 сая долларыг тахлын эсрэг арга хэмжээнд тооцоолсон ч зөвхөн эмнэлэгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл,  урьдчилан сэргийлэх болон хамгаалалтын багаж хэрэгсэл, боловсон хүчин бэлтгэхэд 117 сая доллар хэрэгтэй болоод байна.

    Дэлхийн банкнаас гаргасан урьдчилсан тооцоогоор Эбола вирусын тархалтыг бүрэн зогсооход  тэрбумаар тооцогдох мөнгөн дүн зарцуулагдана гэжээ.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй