ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүүхдүүддээ “Та хувцсаа солихгүй уддаг. Моод нь хоцорч, өнгө нь гандчихаад байхад өмсөөд байх юм” гэж шүүмжлүүлдэг гэнэ. Тэрбээр энэ тухайгаа “Дутагдлаасаа салах гэхээр болдоггүй, тэгэхээр миний хайртай дутагдал маань юм байлгүй” гэж хошигнодог аж.

Тэрбээр хүүгээ бага байхад их ажлынхаа хажуугаар зав гаргаж Монголын Нууц Товчоо, харин охиндоо “Алтан загасны үлгэр”, “Мэлхий хатны үлгэр” ярьж өгдөг байжээ. Сайд өдгөө хааяа “Хэрвээ та хоёрыг жаахан байсан бол өөрийн зохиосон “Хотол Цагаан” номоо үлгэр шиг ярьж өгөх юмсан хэмээн ярьдаг гэсэн.

Тэрбээр Стэнфордын их сургуульд суралцахаасаа өмнө нэг ч ном бичээгүй, бас англиар төдийлэн сайн ярьж чаддаггүй байжээ. Тэр үеэ “Би эх орноо хайрлахаас цаашгүй, яг яаж хөгжүүлэх талаар өөрийн бодолгүй явсан. Суралцах явцдаа англи хэлийг маш сайн сурч, сургуулиа амжилттай дүүргэсэн. Өдгөө өөрийн бичсэн ес дэх номоо хэвлүүлэн зах зээлд гаргаж, англи хэлээр хоёр ч ном бичин, улс орноо хөгжүүлэх талаар өөрийн гэсэн үзэл бодлоо төлөвшүүлж чадсан” гэж өгүүлсэн байдаг.


Түүний "Ногоон нүдэн лам" ном бестселлер болж байсан удаатай. Сайдыг залуу цагтаа дизайнер Н.Соёлмаагийн удирдлага дор загварын тайзнаа “гунхаж” явсан үе бий гэлцдэг юм билээ. Тэрбээр спортын төрлүүдээс сагсанбөмбөгийн тэмцээн, үндэсний бөхийн барилдаан сонирхож үздэг.

Жил бүрийн наадмаар наадмын гоёлоо зэхэж, тавын даваанд улсын цол хүртэх бөхчүүдийн барилдааныг үзэхээр Төв Цэнгэлдэх рүү сэтгэл догдолж ирдэг аж. Наадмын өдрүүдэд хуушуур идэж, айраг ууж тааваараа нааддаг сайд маань Хөвсгөл нутгийнхаа бөхчүүдийг их дэмждэг гэнэ лээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт