
Оскарын шагналт алдарт жүжигчин маань ёстой л архи яаж уухыг үзүүлдэг байжээ. 29 насандаа хэт их согтууруулах ундаа хэрэглэж хордсоноос эмнэлэгт ухаан оржээ. Тэр цагаас хойш архинаас өөрийгөө бүрэн татаж чадсан байна.

Оскарын шагналт жүжигчин мөн Америкийн шүтээн наадмын гайхамшигтай авъяастай оролцогч тэрээр маш хүнд нөхцөлд амьдардаг байжээ. Түүний ээж ах 2 нь түүний хүргэн ахад алуулсны дараа тэр архи, тамхи, хар тамхи аль аль алинд нь живсэн ч үүнээс 1 жилийн дараа эдгээр хорыг огт хэрэглэхээ больж уй гашуутайгаа тэмцэж эхэлсэн юм. Тиймээс дэлхий даяар түүнийг биширч хайрладаг олон олон шүтэн бишрэгч байдаг.

Алдарт хөл бөмбөгчин Дэйвид Бэкхэм хөл бөмбөгийн ертөнцөөс гарч зодог тайлсныхаа дараа л муу зуршлуудаасаа бүгдээс нь салжээ.

Жерард Батлер холливудын хамгийн архаг архинд донтсон жүжигчдийн нэг байсан юм. Тэр 14-27 насандаа нэг ч өдөр эрүүл байсан удаагүй хэмээн ярьж байжээ. 15 жил эрчимтэй архи уусныхаа дараа тэр нэг л өдөр толинд хараад архийг дахиж амсаа ч үгүй гэдэг.

Виктория Секретсийн хамгийн халуухан сахиусан тэнгэр Тайра Банкс бүх насаараа элдэв хов живд холбогдолгүй ирсэн гэхэд болно. Архи согтууруулах ундаа ч түүний амьдралд байгаагүй. Тайра ямар ч муу зуршлаас хол хөндий нэгэн аж.

Кристина Ричи өсвөр насандаа шоу ертөнц, архитай холбоотой таагүй байдалд нэг удаа орсноосоо хойш архийг бүр мөсөн жигшсэн гэж ярьсан байдаг. Тэр бол 100 хувь архинаас хамааралгүй амьдардаг нэгэн.

Найзууд киноны Чандлерийн дүрээр олноо танигдсан тэрээр 1990 оны сүүл үед архичин болсон байжээ. Түүний аав нь түүнийг согтуу байх үед нас барснаас болж архийг жигшиж уухаа больсон гэдэг.

Холливудын хамгийн дур булаам эрчүүдийн нэг Бэн Аффлек 15 жил архинд донтсоны дараа буюу Женифер Лопезтой учирсаныхаа дараа л архийг бүр мөсөн хаяж чадсан гэдэг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт