ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Болзоонд юу чухал болохыг сэтгэл судлаачид тогтоожээ

    Тэдэнд сохор болзоонд оролцох санал тавьхад дуртайяа зөвшөөрсөн бөгөөд эхэндээ маш их сонирхож байжээ. Болзооны эздэд бүгдэд нь цаасан уут толгойд нь өмсгөөд цаасан уутыг нүд амыг нь л ил гарахаар хайчилсан байна.

    Оролцогчдыг нас сонирхол, ажил мэргэжлээр нь ялгалгүй зүгээр л сохор болзоонд хамруулжээ. Тэд эхэндээ нэгнээсээ цэрвэж, биеэ барьж байсан ч хэсэг хугацааны дараа нээлттэй ярилцаж эхэлсэн байна. Гэсэн ч тэд нэг нэгийгээ харахыг хүсч байгаа нь илт байсан бөгөөд ярилцах үедээ царай төрхнийхөө талаар ярилцаж байжээ.

    Энэ мэтээр эхний болзооны дараа дахин сохор болзоо зохион байгуулахад ирэх хүний тоо улам цөөрсөөр байсан аж. Сохор болзооны дараа оролцогчид энэ бол утгагүй зүйл гэдгийг ойлголоо, бидний хувьд эсрэг хүйстнийхээ дотоод сэтгэлийг биш царайг чухалчилдаг гэдгийг л хамгийн ихээр ойлголоо хэмээн ярьсан байна.

    Хүмүүс өөртэйгөө хамт байхыг хүссэн эсрэг хүйстнийхээ царай, биеийн харьцааг ямар нэг байдлаар харсны дараа л уг харилцаанд их бага ямар нэг хэмжээгээр өөрчлөлт ордог гэдэг нь ийнхүү нэгэнт батлагдаж байна хэмээн судалгааг зохион байгуулсан нийгмийн харилцаа, сэтгэл судлалын хүрээлэнгийн ажилчид мэдэгджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл харилцаа бүхнийг цааш нь хөдөлгөх хүч нь гадаад үзэмж байдаг аж. 

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй