ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Төв Ургац”, “Чингис Сити” баг өрсөлдөгчдөө илүүрхэж хожив

    Өчигдөр “Шонхорууд”, Төв аймгийн “Төв Ургац” багийн тоглолт гал авалцсан өрсөлдөөнтэй болжээ. Хөгжөөн дэмжигчдээ хоёр хожилтой шуугиулж явсан “Шонхорууд”-ыг  өрсөлдөгчид нь 113:99-ээр илүүрхэн хожив. Сагсан бөмбөгийн төгс хичээлийг заах тоглогчдыг “Төв Ургац” багийнхан үндэсний супер лигт авчирчээ гэх сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд дүгнэсэн дүгнэлтийг тэд талаар болгосонгүй, харин ч харуулж чадав. Үндэсний супер лигт тэсрэлт хийхээр ирсэн  “Төв Ургац”-ынхан  хойшид тэмцээний гол өрсөлдөгч болох нь тодорхой боллоо.

    Тэгвэл сагсан бөмбөгийн хорхойтнуудад сонирхол төрүүлж, хүлээлт үүсгээд байсан   Хэнтий аймгийн Хасумегаватт  баг “Чингис Сити” нэрээр “Valvoline Бүргэдүүд”-тэй өрсөлдөж 107:95-ын харьцаагаар буулгаж авав. Их хааны нэрээр нэрлэгдсэн ” Чингис сити” баг супер лигт анхны тоглолтоо амжилттай хийв.

                                                                                                                 Г.Золзаяа
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй