
АНУ-ын Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга Чак Хагел өчигдөр суудлаасаа огцорсон талаар Ройтерс агентлаг мэдэгдэв. Өдгөө 68 настай Чак Хагел 2013 оны хоёрдугаар сард үүрэгт ажилдаа томилогдож байсан ч ийнхүү өөрийн хүсэлтээр огцрохоор болсон талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өмнө нь мэдэгдэж байсан юм. Харин олон улсын зүгээс Хагелийн огцрох болсон шалтгааныг Лалын Исламын улстай хийж байгаа ширүүн мөргөлдөөн, дайралтуудтай холбон тайлбарлаж байна. Учир нь Сирийн нутагт байгаа Лалын улстай хийж байгаа тэмцэлийг олон улсын зүгээс шүүмжилж, энэ асуудал дээр зарим талаар эсэргүүцэлтэй тулгарч байснаас үүдэн ийнхүү суудлаасаа огцроход хүрсэн бололтой. Ямартай ч Барак Обама Чак Хагелгүйгээр ганцаараа лалын улстай тэмцлээ үргэлжлүүлэх бололтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт