ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үндэсний бахархалт Бэрцэцэгийг дуран авайд мөнхлөв

    Монголын үндэсний бахархалт Бэрцэцэг цэцгийг дуран авайд гоёмсгоор буулгах уралдааныг БОНХЯ, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимтэй хамтран багш, оюутан, гэрэл зураг сонирхогчдын дунд уралдаан зарласан билээ.

    Бэрцэцэг нь 15-50 см өндөр ургадаг, олон наст чийгсүү өвслөг ургамал юм. Нил ягаан, цэнхэр өнгөтэй энэ цэцэг уулын болоод ойт хээрийн бүс, нугархаг газар ургаж, долдугаар сар цэцэглэдэг байна. Монголын ард түмэн бэрцэцэгийг анхилуун үнэртэй тул үс ургуулах, хор тайлах, шээс хаагдах, цээжинд муу цус хурахад эмчилгээний чиглэлээр хэрэглэж иржээ.

    Уралдаанд оролцсон 60 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргаж шилдгүүдийг шалгаруулжээ. МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайханы зураг тэргүүн байранд шалгарч,  МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Л.Ариунцэцэгийн бүтээл дэд, ХААИС-ийн багш С.Оюунсувдынх гутгаар байр эзлэв.

                                                                                                                 Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй