Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлэгт УГЗ Б.Бямбабаяр ая зохиосноор дуу болон амилах нь. Монголын яруу найргийн охь дээж болсон энэ шүлгээр хийгдсэн дууг өнөөдөр дуучин О.Баянмөнхийн “Тусгаар тогтнол” тоглолтодоо дуулж олонд хүргэх гэнэ.
Тэрбээр Эзэн Богд Чингис хаанаас улбаатай Монголын үе үеийн түүхийн үнэ цэнийг мэдрүүлж, театрчилсан хэлбэрээр хүргэх тоглолтодоо нэгэн томоохон сюрприз бэлджээ. Тоглолтоосоо өмнө Их, дээд сургуулиуд болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Тусгаар тогтнол” эсээ бичлэгийн уралдаан, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарласан.
Уралдаанд Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгийн хүүхдүүд 3000 гаруй эсээ, дөрвөн мөрт шүлэг монгол бичгийн уран бичлэгийн 40 гаруй бүтээл ирүүлжээ. МУБИС, МУИС, “Идэр” дээд сургуулийн багш нар, “Болор цом” яруу найргийн наадмын дэд байрын шагналт, МЗЭ-ийн шагналт Б.Мягмаржав, Монголын хүүхдийн зохиолч Д.Батжаргал нар шүүн явуулжээ.
Дуучин залуу “Тусгаар тогтнол” эсээ бичлэгийн уралдаанд тусгай байрт орсон хүүхдүүдэд тоглолтын урилга өгч, түрүүлсэн эздэд тоглолтынхоо дундуур шагнал гардуулах аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт