ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ачигч машины зардлыг 55 мянган төгрөг болголоо

    Нийслэлийн ИТХ -ын  тогтоолоор замын ачааллыг бууруулж, нэгдүгээр эгнээг чөлөөтэй байлгах үүднээс эзэнгүй орхисон автомашиныг ачиж журамлах ажлыг зохион байгуулсан. Ингэхдээ журам зөрчсөн жолооч 70 мянган төгрөгийн хураамж өгч машинаа авдаг байсан бол өнөөдрөөс эхлэн иргэдийн тээврийн хэрэгслийг чирэгч машинаар зөөж шилжүүлэх зардлыг  55 мянган төгрөг болгож журамд өөрчлөлт оруулжээ. Харин 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км-ыг нь 1700 төгрөгөөр нэмж тооцохоор болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй