Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газарт хамтрах саналыг нам эвслүүдэд хүргүүлээд байгаа. Түүний энэ саналыг МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хэлэлцэж дийлэнхи нь хамтрахыг дэмжсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ Удирдах зөвлөл үүнийг шийдэхгүй бөгөөд МАН Бага хурлаараа эцсийн шийд гаргана. Тэгвэл МАН энэ баасан гаригийн 14.00 цагаас Бага хурлаа хуралдуулж Засгийн газарт АН-тай хамтран ажиллах эсэхээ шийдэх юм байна.
АН-ын хувьд МАН-тай хамтрах сонирхолтой байгаа. Тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН олонхио бүрдүүлээд засгаа бариад явж болох ч улстөр хийхээ болиод улс орноо бодсоны үндсэн дээр энэ боломжийг МАН-д өгсөн. Ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл өндөр байгаа учраас МАН-д хамтрах санал тавьж байна. МАН хамтарсан Засгийн газарт орж ирэхгүй бол Төсвийн тогвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахад хүндрэл үүсэх нь олйгомжтой” гэж хэлсэн юм.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт