ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн зүрхийг үхүүлсэн Левант улс

    “ISIL”-нь 1999 онд өмнөд Иракт анх байгуулагдсан бөгөөд тухайн үедээ 500 гаруй лалын хэт даврагчид нэгдэн өөрсдийгөө “Аль Шам” буюу Ирак дахь Аль Каида хэмээн нэрлэж байжээ. Улмаар 2006 оноос тэдний гишүүдийн тоо нэмэгдэж эхэлсэн бөгөөд одоогоор тус бүлгэмд 50 орны лалын шашинтнууд нэгдсэн гэх тооцоо байна. “ Лалын Левант улс” -д 40 000 дайчин бий.

    Тэдний эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа 2013 онд Сири дэх иргэний дайны үеэр эхлэн эрчимжиж, хүчээ авч эхэлсэн бөгөөд тэд 2014 оны 6 дугаар сард өөрсдийгөө “ISIL” хэмээн өргөмжилсөн юм. Дэлхий даяар тэднийг “ Лалын Левант улс”  гэж нэрлэдэг.

    “ Лалын Левант улс” -нь хяналтаа тогтоож эзлэн түрэмгийлсэн улс орныхоо зэвсгийг өөрсдийн нөөцөд нэмэрлэн, үнэ хүрэх бүхий л зүйлсийг хил давуулан зардаг төдийгүй Турк Ирак зэрэг улсууд руу нууцаар нефть нийлүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн 7 дугаар сард Ирак дахь цэргийн армийн агуулахыг эзэлж ихээхэн зэвсгийн нөөцтэй болсон байна.

    Сири дэх иргэний дайн гарах үеэр “ Лалын Левант улс”  ихээхэн туршлага хуримтлуулсан хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байгаа бөгөөд тэд одоо хэнд ч дийлдэхгүй хүчирхэг бас зэр зэвсгийн ихээхэн нөөцтэй улс болоод байна.

    “ Лалын Левант улс” -ын харгислал дэлхий дахины зүрхийг үхүүлсээр байгаа төдийгүй тэд эзэлсэн хотуудынхаа иргэдийг тамлан харгислаж хөнөөгөөд, эртний цовдлох аргаар хаа сайгүй үхсэн хүмүүсийн толгой биеийг өлгөн ард иргэдийн зоригийг мохоох замаар давшдаг. Харин шашин судлаачид тэднийг шашны үзэл суртлаас гажууд зүйл хийж байна хэмээн шүүмжилсээр байгаа аж.

    “Лалын улс” байгаа маш судласны дүнд дайралт хийдэг бөгөөд тэдний дайрч байгаа орнууд ихэвчлэн сул дорой хамгаалалт муутай байдаг. Мөн байлдаан, эзлэн түрэмгийлэх хамгийн хорон тактикуудыг хэрэгжүүлсээр өнөөгийн эзэрхийллээ тогтоогоод байна.

    Ямартаа ч Сирийн иргэний дайн эхэлж башар Аль Асадын түрэмгийллийг нураах бослогын үеэр бүрэн зэвсгээр хангасан “Лалын улс” улам хүчээ авч дэлхий дахины эсрэг зогсох болоод байгаагийн бүх бурууг АНУ үүрч байгаа юм. Учир нь тухайн үед АНУ Суннитийн зэвсэгт босогчдыг бүрэн зэвсгээр хангаж байжээ.

    Эзэлсэн газар нутгийнхаа хүн амын дэмжлэгийг авч хөл дээрээ босон хүрээгээ улам тэлсээр байгаа энэхүү “Лалын улс” өдгөө дэлхий дахины анхаарлын төвд яах аргагүй байгаа бөгөөд өнгөрөгч мягмар гарагт 27 улс орны төрийн өндөрлөг цугларан “Лалын улс” эсрэг арга хэмжээ авах тал дээр хэлэлцсэн ч бодитой үр дүнд хүрээгүй байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй