ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ч.Мөнгөндалай чи шүү, чадлаа

    Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө өөрийгөө ялан дийлж, Монгол орны баруун аймгаар дугуйгаар аялах алсын аялалд гарсан Ч.Мөнгөндалай 167 хоногийн турш 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км зам туулан Улаанбаатар хотод өнөөдөр ирэв.

    Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Ч.Мөнгөндалайгийн гэр бүл, МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб, хэвлэл мэдээллийн байгууллагууд, МЗХ мэргэжилтнүүд, аяллын турш дэмжиж, хамтран ажилласан байгууллагууд МЗХ-ны төв байранд угтаж авлаа.

    Тэрбээр мөрөөдлийхөө төлөө эрсдэлээс айлгүй эх орныхоо баруун аймгаар дугуйгаар тойрсон хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй аялагч боллоо. Түүнийг МЗХ-ны “Эр зоригийн алдар” цол тэмдгээр шагнасан юм. Дугуйчин залууг  МЗХ-ны салбар холбоод явсан газар бүрт нь хүлээн авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хоол хүнс, орон байраар хангах, нэг өдрийнхөө цалинг хандивлаж байсан билээ. Аяллын турш дэмжсэн Монголын Залуучуудын Холбоо, бусад байгууллага болон сайн санаат иргэдэд тэрбээр баярлаж талархсанаа илэрхийлсэн юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй