ССАЖ-ын сайдын тушаалаар Хөвсгөл аймагт Цаатны музей байгуулахаар болсон байна. Музей байгуулах ажлын хэсэг Цагааннуур сумын зүүн, баруун тайга, Улаан-Уул сумын нутагт 10 хоног ажиллаад иржээ.
Судалгааны багийнхан тус аймгийн музейн хамт олон болоод иргэдтэй хамтран ажиллахдаа сонирхолтой мэдээллүүд цуглуулсан гэнэ. Өмнө нь ашиглаж байсан кино гаргадаг төхөөрөмж болон хальсны 20 гаруй кино байгааг олж мэдсэн аж.
Кино механикч нь хүмүүсийн хүсэлтийн дагуу дээрх төхөөрөмжөөрөө кино үзүүлдэг байсан бөгөөд тэр дунд нь цаатнуудын тухай кино ч байж.
Хөвсгөл аймгийн хөвч тайгаар цаа бугатайгаа нүүдэллэн амьдардаг цаатнуудын өвөрмөц амьдрал өнөөгийн биднээс өдрөөс өдөрт цаашлан холдож байгаа нь уг музейг байгуулах гол шалтгаан болсон байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт