ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Супер лигийн хамгийн сонирхолтой тоглолт өнөөдөр болох нь

    Тоглолт №5

    Өнөөдөр эхний тоглолт “Шонхорууд” болон Төв аймгийн “Төв Ургац” багийн тоглолтоор өрсөлдөөнтэй ширүүхэн эхлэх нь ээ.

     “Шонхорууд”-ын хувьд шинэ улирлыг тун амжилттай эхлүүлж, хоёр тоглолтодоо хоёр хожил авсан. Т.Санчир, Г.Цэнгүүнбаяр, Б.Дархантөгс, Э.Цэрэнбаатар, А.Гансүх,, туршлагатай хамгаалагч А.Төмөр нарын бүрэлдэхүүн дээр хүчтэй хамгаалагч Mency нэмэгдэнэ. Түүний тоглолтод үзэгчид  сэтгэл хангалуун байгаа.

    Сагсан бөмбөгийн төгс хичээл заах тоглогчдыг “Төв Ургац” багийнхан үндэсний супер лигт авчирчээ гэх дүгнэлтийг эхний тоглолтын дараахан сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд дүгнэсэн.  Үндэсний супер лигт тэсрэлт хийхээр шинэ улирлыг эхлүүлж буй залуу авьяастнуудаас Мөнхтөр 25 оноо авч багаа хожилд хөтөлсөн. Хойшид гол өрсөлдөгчид байх багийн "Rival" өнөөдөр эхэлж байна. "Rival"-д хэн хожиж эхлэн, санаачлагыг авах бол?

    Тоглолт №6
    Насанд хүрэгчдийн улсын аварга, Спрайт супер лигийн аварга, Бүх Ард Түмний спартакиад гээд улсын хэмжээний бүх тэмцээнд баг бүрийн хүсээд байдаггүй "Аварга" гэх амжилт үзүүлсэн залуус бол “ХАСУМЕГАВАТТ”-ынхан.Сагсан бөмбөг сонирхогчдын хүрээнд энэ багийнхныг Үндэсний супер лигт хэзээ тоглох бол гэсэн хүлээлт лиг зохион байгуулагдаж эхэлсэн цагаас үүссэн.  Спорт сонирхогчдын хүлээлт тайлагдаж, 2014-2015 оны улиралд МУ-ын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш эзэнтэй Хэнтий аймгийн Хасумегаватт  “Чингис Сити” нэрээр өрсөлдөхөөр болж өнөөдөр Супер лигийн анхны тоглолтоо хийнэ. “Хасумегаваттад” дээд лигийн “Шаркс” багийн хуучин цэрэг Гүнсэнхорлоо, “Хасын Хүл-гүүд” багт зүтгэж явсан Хүлэг-Эрдэнэ, Дарханы шилдгүүдийн нэг Алтаншагай, холын зайн мэргэн бууч Золжаргал, дөрвөн номерын тоглогч, дундын зайн найдвартай шидэгч Улаанхүү, блок шотчин Алтансоёмбо зэрэг  ур чадвар, хуримтлуулсан туршлагатай тамирчидтай. Тэдэн дээр легионер холбон тоглогч Gabe Moton нэмэгдэнэ.
    Их хааны нэрээр нэрлэгдсэн ”Чингис сити” багийн эсрэг НБА-гийн Нью Орлеансын экс холбон тоглогч Squeaky Jonhnson, Монголд өчигдөр ирсэн экс Memphis Grizillies, Seatle Supersonics багийн төвийн тоглогч Аndre Brown нараар удирдуулсан баг өрсөлдөнө. Монголд НБА-гийн жинхэнэ тоглогч ирнэ гэдэг сагсан бөмбөг сонирхогчдын хоорондоо ярилцдаг мөрөөдлийн сэдэв байсан бол өнөөдөр тэр мөрөөдөл нь биелэх нь. НБА-гийн тоглогчид Монголд  хөл тавьж эхэлсэнтэй адил Монголын тоглогчид НБА-д мөрөө гаргах цаг дөхсөөр. Өнөөдөр СТО-ны А заалны талбайд NBA-гийн тоглогчид тоглоно.
    Монголд ирсэн New Orleans Hornets, Atlanta Hawks, San Antonio Spurs-ийн экс цэрэг холбон тоглогч Squeaky Jonhson, мөн NBA-д гурван  жил хүчин зүтгэсэн Memphis Grizillies багт тоглож явсан төвийн тоглогч Andre D'Brown нэмэгдэж байна.

                                                                Andre D'Brown

    2007 онд Seattle Super Sonics, 2007–2008 онд Memphis Grizzlies, 2008 онд Charlotte Bobcats багт, нийт дөрвөн  улирал тоглож, NBA-н 75 тоглолтод тоглосон төвийн тоглогч Үндэсний супер лигт тоглохоор ирсэн нь гайхалтай юм. Тэрбээр Итали, Турк, Хятад, Австраль, Иран зэрэг 14 улсын лигт тоглож байв.
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй