Сүмо бөхийн энэ оны сүүлийн Кюүшюү башёг манай сүмочид өрсөлдөөнтэй өндөрлүүлсэн. Тэмцээний сүүлчийн өдөр Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Ёкозүна Какүрюү М.Ананд нар оноолт таарч барилдсанаас нэг даваагаар илүүрхэж 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал давав. Ийн Хакүхо 32 дахь түрүүгээ хүртэж, Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцлээ.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Ёкозүна Какүрюү М.Ананд
Самбо бөхийн ДАШТ Японы Нарита хотод гурван өдөр үргэлжилж өндөрлөсөн. 70 орны 600 гаруй бөх зодоглосон тэмцээнд манай тамирчид 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар II байрт шалгарав.
М.Уранцэцэг
Тодруулбал, МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг нар тэмцээний салхийг хагалж, эхний өдөр алтан медалийн эзэн болсон юм. Тэдний хувьд олимпийн оноо олгох жүдо бөхийн гранпри тэмцээн, Инчёны Азийн наадам, самбо бөхийн ДАШТ-д амжилттай оролцож, алтан медалиар энгэрээ мялаагаад байгаа.
Д.Төмөрхүлэг
Д.Төмөрхүлэг саяхан Тайландын Пукет хотод болсон Азийн элсний спортын IV наадмын самбо бөхийн барилдаанд зодоглож түрүүлсэн билээ.
Эзэн богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөрт зориулсан барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болсон.
Ө.Бат-Орших
Барилдаанд улс, аймгийн цолтой чансаа өндөр 128 бөх зодоглосноос Увс аймгийн Улаангом сумын харьяат "Алдар" спорт хороо, "Увснуур" дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увснуур" дэвжээ, "Монголросцветмет" нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв.
С.Мөнхбат
Казахстаны Жамбыл мужийн төв Тараз хотод Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан Казах күресийн (казах бөх) олон улсын “Евразия Барысы” тэмцээн уржигдар өндөрлөв.
Х.Цагаанбаатар
Хоёр дахь жилдээ зохиогдсон энэ тэмцээнд Европ болон Азийн шилдэг 12 баг өрсөлдсөнөөс өнгөрсөн жилийн тэмцээнд II байрт шалгарсан Монголын баг энэ онд амжилтаа ахиулж “Евразия барыс”-ын түрүү багаар тодорч, 50 мянган ам.долларын шагнал хүртжээ.
Б.Сугаржаргал
Улсын харцага О.Бахыт дасгалжуулагчтай манай багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар, Г.Хэрлэн, М.Дагвадорж, Х.Цогтгэрэл, Б.Сугаржаргал гээд таван бөх барилдсан.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт