Монголын утга зохиолын мөнгөн үе гэгддэг 1990-ээд оны найрагчдын нэг Б.Батрэгзэдмаа “Тайчигч хөвгүүз ба саарал гудамж”, “Би хүсэхгүй байна”, “Хорионыхон”, “Миний хайрыг хүлээ”, “Хаалганы өмнө” зэрэг жүжгийн зохиолоороо олонд хэдийнэ танил болсон.
Тэрбээр жүжгийн зохиолуудаас гадна “Нисэлт”, “Би Дэлхийд нэр өглөө, “АСОАДАРЭ” хэмээх содон нэртэй яруу найргийн сонгомол шүлгийн ном бичиж, орос, хятад, англи, франц хэл дээр орчуулан гаргасан.Түүний туурвисан бүтээлүүд хээнцэрлэл, чамирхалгүй үнэнийг тусгасан байдгаараа бусдаас ялгардаг.
Зохиолч бүсгүй цахим хуудсаа сонирхол татахаар хөтөлдөг. Тэрбээр “Эр зориг орж роман руу ханцуй шамлалаа. Яруу найргаас үргэлжилсэн үг рүү мордов” зэргээр зохиол бичиж буйгаа байнга мэдээлдэг юм. Зураач болохыг хүсдэг байсан тэрбээр “Их хаадын санаа” жүжгийн зохиолоороо “Алтан өд-2013” шилдэг бүтээлийн эзэн болж байв.
Тэгвэл ирэх лхагва гаригт уншигчдын хүртээл болж, номын санд нь залрах “Очир эрхшээгч” шинэ романыхоо нээлтийг "Интерном" номын дэлгүүрт хийх нь. Түүний энэ роман тун сонирхолтой гэнэ. Эгэл жирийн нэгэн англи хүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг явснаа мэдэн, үйлийн үр, мөнх ба мөнх бусын амьдралыг таньж, дэлхий ертөнцийн ил далд явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигт нууцад нэвтрэн, гэгээрлийн хутгийг олж буй тухай өгүүлдэг байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт