Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Засгийн газрын 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Иргэдийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжиж, дөрвөн жил тутамд хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадам орон даяар зохион байгуулдаг уламжлалтай. Үүний нэг болох хүүхдийн спортын V их наадмыг ирэх жилд өвөл, зуны төрлөөр зохион байгуулахыг ССАЖЯ, БШУЯ, аймаг, нийслэлийн удирдлагуудад даалгажээ.
Их наадмыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд найман төрлөөр ирэх оны зургадугаар сард, ЕБС-ийн сурагчдын дунд зуны спортын 15 төрлөөр есдүгээр сард, өвлийн спортын таван төрлөөр арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод тус тус охион байгуулахаар төлөвлөжээ.
Өмнөх наадмуудыг III үе шатаар явуулж байсан бол энэ удаа тухайн спортын төрлийн УАШТ-с эрх авсан баг тамирчдыг оролцуулж, их наадмыг нийслэлд нэгэн зэрэг эхлүүлэн, таваас долоон хоногт багтаан зохион байгуулах болов.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт