Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо эмэгтэй тамирчдаа дэмжин эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийн тоглолт хийхээр болсон билээ. Эмэгтэйчүүдийн Үндэсний супер лиг ирэх сарын 1-нд СТО-д эхлэхээр тов гарчээ.
Сүүлийн жилүүдэд мартагдаад байсан эмэгтэй сагсанбөмбөгчдийн хамгийн том нь лиг Спрайт байсан бол ийн өөрсдийн супер лигтэй болж ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан тоглож, үзэгчдээ баясгахаар боллоо.
Азийн XVII дахь удаагийн наадмын шилдэг наймд багтсан эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид Спрайт лигийн тамирчид байсан юм. Сонирхуулахад “Харцага” багт хүчин зүтгэж лигийн аварга цол Т.Tүвшинбаярын хамт хүртсэн, үндэсний шигшээ багийн холбогчоор олон тоглолтод амжилттай оролцсон Б.Пүрэвдорж ОУХМ хүртлээ.
Б.Пүрэвдорж
Тэрбээр уран тоглолт, гайхамшигт дамжуулалтаараа сагсанбөмбөгт дурлагсдын сонирхлыг татдаг хайртай тамирчдын нэг билээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт