Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 4 дүгээр сарын 15 -наас 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоолоо.
Одоо мөрдөгдөж байгаа захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид 08 цаг 30 минутанд ажлаа эхэлж, 17 цаг 30 минутанд дуусгавар болгодог юм.
Энэхүү захирамжаар нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагч хамрагдах юм байна гэж НЗДТГ ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт