Автомашины дугаарын хязгаарлалтын хуваарийг өөрчилж долоо хоногт хоёр удаа замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Нийслэл хотод энэ сарын 15-наас аравдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зарим автозамыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарсан аж.
Иймд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргасан иргэдээс санал асуулга авсаар байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт