Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагыг ирэх сарын 15-наас 19-ний өдрүүдэд явуулахаар Нийслэлийн засаг дарга захирамж гаргажээ. Цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж ажиллах “Цэрэг татлагын товчоо”-г байгуулж, даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллахаар болсон болжээ.
Дүүргүүдэд Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан цэрэг татлагын товчоог байгуулах бөгөөд тус товчоо нь цэрэг татлага, халалтын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлах, зааварчилгаа өгөх, црэг татлагыг хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй ажиллах аж.
Цэрэг татлагын дүн мэдээ цэрэг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор гарна.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт